Мэдээний дэлгэрэнгүй

Та 2021 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэлдээ хамрагдсан уу?Ч.Цагаанцоож
2021-03-03 10:57
Та 2021 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэлдээ хамрагдсан уу?

Та бүртгүүлэхдээ өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх, дүнг тань эргэн мэдээлэх юм.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  • ​Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3x4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • ​Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  • ​Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • ​И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Цахим бүртгэл 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://eyesh.eec.mn/  сайтаас аваарай. 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв