2021-01-23 21:00
Хоёрдугаар сарын 1-нээс теле хичээл эхэлнэ
Боловсрол шинжлэх ухааны яам Улсын онцгой комисс /УОК/-т хандан танхимын сургалтыг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналаа хүргүүлээд буй. Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл хоёрдугаар сарын 1-нээс теле хичээлээр эхлэх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа.
Боловсрол шинжлэх ухааны яам ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн болсон гэх мэдээллийг өгч байна. Мөн их, дээд сургууль, коллежийн хичээл мөн ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ.
Монгол Улсад Covid-19 халдвар дотооодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК-ын шийдвэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг танхимаар хийхийг зогсоосон. Тэр үеэс сургалт цахимд шилжсэн юм.